10. Гүүдландын нутагт

        Яг санжаагаа байхгүй юу би. Аймар санжийн. Тэхэд юу болоод өнгөрснийг.
Гүүдландын нутаг дээр хоёр дахиа хөл тавьсан нь тэр билээ. Өвөрмөц сонин энэ улсад анх ирсэн хүн мэдкүү дээ ямры нь. Манайхан ч орилолдоо л үсэрч буугаа л, бүдэрч унаа л, унасангийнхаа дагзан дээр нь гишгээ л дараагийх нь гүйсэн. Кино шиг. Нөгөөх нь гомдож барьжаагаа ч юм байхгүй босоо л инээгээ л гүйх гэхээр нь дараагийх нь ирээ л бас гишгээ л байсан. Тэр хүн лав долоон удаа тэгж гишгүүлсэн дээ харсаар байтал. Бүгд гүйж өнгөрсний хойно л босч инээд алдаа л, нэг гараараа өмдөө барьж бахираад гүйж байгаа харагдсан. . Нээх муухай солгой хоолойтой.
       Би ч яахуу налуулж тавьсан банзан шатаар л аажуухан буусан даа. Тэгээд "Гүүдланд улсын албан ёсны нойл" гэсэн байшинд орсон. Эрэгтэйчүүдийн нойл руу нь ороо л гарсан, жижхэн жижхэн тосгууруудтай. Тэнд нөгөө тэнэг тээстийг бас л бөглөсөн. Та хэр том давсагтай вэ? Та энд зөвхөн шээнэ биз яг? Баачваа! гэж мэгээ л. Өөрийгөө хүндэлдэг ёсорхуу эр надад бол дэндүү том доромжлол, гээд яахуу усы нь уувал ёсы нь дагадгаас хойш, чинэсэн давсагаа барьжаагаа л, гардгүү харандааных нь үзүүрийг норгон байж тээстий нь бөглөж өгсөн дөө...
       За тээст ч яахуу гол нь энд удаж тун болкуу. Бүх юмны ургалт хурдан явагддаг энэ газар буусан гадны хүн байсан ч тэр нь халдварладаг юм. Жирийн хүн, за жишээ нь би 37-той хүн гэхэд наслах насныхаа дунд хэрд явжаах жишээтэй. Аа нэг гар миний араас хутга шаах юмуу, дагзанд тугалга зоочуул ч үгүй л дээ. Гэтэл энд хүн 10 л наслана. Гэхдээ маш хурдан өсөөд, хөгжөөд хөгширчдөг. Өчдөр төрсөн хүүхэд өнөөдөр шүд нь цухуйж, маргааш хөлд орох жишээтэй. Хүмүүс нь чигсн маш хурдан уурлаж, баярлаж, гомдож, уучилна. Бас маш хурдан хөдөлдөг. Ер нь л хурдасгацан видео шиг л улс даа эднийх. Болоогүй ээ бас сагсны лийг мийгтэй. Сагсчин болгох хүүхдээ багаас нь элсэнд өвдгий нь хүртэл зоогоод усалсаар байгаад 2 хоногийн дараа чилийсэн өндөр хүүхэд гаргаад авна. 
       Эндхийн хүүхнүүд гэж бие нь бол ямар ч аавын хүүг гөлрөөхөөр сайхан. Гэтэл ам нь нэг чихнээсээ нөгөө чихээ хүрсэн урт! Ямар сайндаа биднийг анх буухад хэдэн хүүхэн цаашаа хараас явжээлаа л даа. Тэгсэн манайхан "вуаааауу"л гэжээн. Тэхснээ юу юугүй араас нь ухасгээ л хурдан хурдан алхаа л гүйцэж түрүүлээ л нүүрий нь харуутаа "аааяаяаяаяа"  гээ л хоцорсон доо.
       Харин манай Хакуня мунаг хүн тул нэгэнтэй нь танилцаад дал мод руу хөөцөлдөөд алга болсон. Тэгтэл дөрүүн минуутын дараа зугатаагаа л эргээд иржээнэ. Би ч гадарлана л даа яасны нь. Тэгээд мань эр цөхрөнгөө барсан байртай: "ёоо, юуу вээ. Нэг шаламгай хүүхэн панаалдаадахсан чинь яг нөгөө ажил дээрээ бүр туулайнаас шаламгай болчдог байшд. Диррррррр гээд..." гэж авчээсэн. Яах вээ дээ хэмнэл нь л тиймим чинь. 
      За тэгээд энд хагас цаг хэрээтэй саатав уу гүй юу багийнхнаа цуглуулж, Гүүдландын эзэнд жижхэн бэлэг өгөөд  хөлөгтөө суун хөдөллөө.
      

       Улаан палаажит гүнж минь чиний хоригдсон арал хаахнуур байна даа байз?

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Lily | 2009-08-23 00:20:15
Gavitaandaa, meddeg bol ter arlig ni heleel ugmuur ba, daanch medku
2. dustbin (зочин) | 2009-08-23 05:14:55
dirrrrrrrr gee yavchuul harin goyiin bishuu hehe
3. Жиргээ | 2009-08-23 06:55:40
guruut
4. Жиргээ | 2009-08-23 06:58:26
shalamgai yumalzgana )
5. Bembi (зочин) | 2009-08-23 07:06:59
Агаа нэг зар тавьчихяа, уучлаарай

Дараах мэргэжлийн чиглэлүүдээр найдвартай, улсын бүртгэлтэй гэрчилгээ гаргана.
- Хүнд машин механист
- Үсчин
- Компьютер, график дизайнер
- Зөөгч
- Гоо засалч-массажист
- Худалдагч-нярав-кассчин
- Тогооч болон нарийн боов
- Оёдолчин
- Цахилгаанчин
- Гагнуурчин
- Барилгын засал чимэглэлчин
- Барилгын өрлөгчин
- Бетон армотур
- Мужаан
- Сантехникчин

Утас 88179515, 91871771
6. Hilde | 2009-08-23 07:11:42
шаламгай хүүхэн .....
7. secret | 2009-08-23 07:20:22
sonin uls ve huvuud sansart gartsiin boluu l gej bodloo tend l hari garigiinhna geed neg nudtei humuus bdag gesen shtee ene gavitaan ih hol yavjiin shuu
8. Юки | 2009-08-24 07:50:20
Улаан пажаалтай хүүхний чэн мангас идцийшт Гавитаанаа, өөрөөр хэлбэл мангасын хоол болсоо маанээбадмээхом гэгж
9. Erka (зочин) | 2009-08-24 08:56:41
Hehe, Гүүдландын эзэнд joohon tomhon beleg ugchij boloogui yum uu?
10. Bambu (зочин) | 2009-08-24 19:59:41
Hi, iimerhuu maygaar yavah boluu gej bodood
11. Bambu (зочин) | 2009-08-24 20:00:33
Гавьтаан
Ингээд бид алсын аяндаа дахин гарлаа. Тэнгисийн ус намуухан шуугиж манай хэд ч Гүүдландын арал дээрхи паянгаа ярьж үе үе нирхийтэл инээлдэнэ. Хоол унд гэж санаа тавьж байгаа хүн ч алга, арга ч байжуу дээ манай багийхан хуурай газар гишгэлгүй хэд ч хоносын байгаан бүү мэдээ. Харин миний хувьд сэтгэл санаа нэг л тогтворгүй байлаа. Миний санааг зовоож байгаа асуудал нэгээр тогтохгүй. Ингээд өрөөндөө орж дүүжин орон дээрээ гэвтэнгээ асуудлуудаа бодож эхлэв. Муу шийвгаа шүдэт, манин мангас 2оос болоод толгой ч ажиллаж өгөхгүй, босч ганц аяга тэкилла ууж аваад бодож гарлаа даа. Навчин тамхи баагиулаал нүдээ хагас аньчаад яг л гавьтаан хүн яаж юмыг тунгаан бодхов тэр л маягаар.
Уг нь юмыг бодохдоо бас ч гэж анаализ талаас нь бодчих санаатай. Хайрт гүнж рүүгээ явах урт удаан аялал маань төгсгөл болж ч магадгүй шинжтэй. Хэн миний өөдөөс арсалдан гавьтаан болхыг санаархав !
Сэжиглэж болох 3 этгээд байнаа.
1т. Испаако. Энэтхэгт хулгай зэлгий, дээрэм тонуул эсэн бусын муу муухай юмтай орооцолдсоор эцсийн эцэст багтах шингэж газаргүй болоод над дээр ирсиймсан. Угаас эдийн шуналтай болох нь жартайсан нүд, гавьчийсан хамар зэргээс нь нэвт харагддаглдаа. Гэхдээ Испаако арай л биш, тулааны үеэр нэг гартаа виски барьцан найгаал явж байсан, миний бөгжийг авах сэгээгүй л байсан байж таараа.
2т. Гүстаав. Польш Японы эрлийз энэ нөхөр манай багт ирсэн цагаасаа хойш гомдол тавьж, эсэн бусын болох болохгүй санал дэвшүүлж явсан туучий даа. Ямар ч юманд хэт туйлширдаг, ямар сайндаа л уруулаа хэмлэж байснаа жажлаад идхэв дээ. Гэхдээ тэр мууд бөгжний ямар хэрэг байнаа. Матартай усанд унаж 2 гараа идуулсэн хүн шүү дээ. Одоо 2 дэгээтэй л давхиж явдаг, тэгхээр бөгж зүүх санаа ухамсараас нь аль хэдийн арилсан байж таараа. Нэг удаа Гавьтаанаа цаг хэд болж байна гэхээр нь чи дандаа л цаг асуухын, ямар ядаргаатайн бэ, далайд цагаар цусаа хийх гээв, май энэ цагийг түр зүү гэсэн чинь онгорхой уруул гарган инээх ярзайх (угаасаа байнгын тийм харагддаг болсон) 2ын дунд би гартаа юм зүүнээ гэж ёстой боддогүшдээ, Гавьтаанаа гэж байсым чинь. Тэгхээр Гүстаав лав биш боллоо.
3т. Зиак энэ бол 2ын 2 этгээдийн талаар зэрэг бодох нь зүйтэй. Камар ба түүний Тоть ! Камар ч угын дүнхүү амьтан, тэр муу тоть л хамаг санааг гаргаад хөөрхий хөгшин Камарын гараар могой бишээ бөгж бариулаад бүүр авхуулсан байж таарахнээ дээ. Тоть ч гэж ёстой тоть доо. Улаан эрэн залаатай, байнгын хэрүүл шуугиан тарьж явдаг, хоол унд голно гэж юүүхэв. Тамхи татаж, архи ууж, эмэгчин шувууд ярьсан шиг өдрийг өнгөрөөдөг амьтан. Борхоодон дээрх бослогыг сэдэж чадах хамгын ухаалаг бөгөөд аюлтай өрсөлдөгч бол Тоть. Тэр харжагаа маржагаа бол яая, цөцгийн тосыг хурц хутгаар хатгаж буй аятай нэвт шувт харцтай, эрэмгий байрын дөрвөлжин эрүү бишээ гушуутай 5 орчим инчийн өндөр яг л Гавьтан тоть доо. Гэхдээ тэр муу шувуун төрөлт тэр шувуунийхаа Гавьтааныг хийнэ биз, үхсэнээ хийж манай энд бослого самуун дэгдээх гээд байгаан бол. Арай л биш юм шиг, гэхдээ чамай мууг нэг л орой шараад каррот филлэ гэдэг нарийн хоол хиймз. Биеэ хамгаалах талаар 0 амьтан тул тоть байж гэмээнэ би бараг баярлах байлаа.
Уг нь надаа нэг шидэт толь байдын. 3 асуултанд хариулах учиртай, би урд залуу цагтаа шаал тэнэг 2 асуулт асууцан, лидрийнэн шар гутлыг хар тосоор тосолвол хар болхуу, пингвийн яагаад хар цагаан байдын гээд. Уг нь ч тэр асуулт миний гүнж эд нар нэг агуулгатайм шүү дээ. Би анх гүнжтэйгээ танилцахдаа хав хар гоёлын (ориг өнгө нь шар) гуталтай, ан амьтан ялангуя ховордож байгаа пнгвийн мэтийн талаар яриан сэдэв гаргаал хэсэг газар авсан талтай нь талтай.
За тэр яахуу одоо ганцхан асуулт үлдээд уг нь жоорлоол асуухку л яваад байгаам л даа. Гүнж хаана байнаа гээд асуучвал асуучих л юм. Даан ч Гавьтаан байхаа болих аваас миний үг нохойн гуцалт мэт үнэ цэнэтэй болох нигууртай агаад хаашаа дарвуулаа өргөхийг Гавьтаан л мэднэ шүү дээ. Гавьтаан байхын тулд бүгжтэй байх ны зүүй ёсны хэрэг,тэгхээр бөгжийг хэн авсныг асууж болох л юм. Даан ч хэн авсныг мэдлээ гэхэд хэрхэн яаж Хуурамч Дамьбийжаа бишээ Гавьтааныг дарах аргаа би хэнээсээ асуухсан билээ. Миний амьдралын хамгын гэцүү мөч ирэв бололтой. Сэтгэл шулуудан тольтойгоо зөвлөхөөр шийдэж нууц өрөө рүүгээ ухасхийлээ. Миний нууц өрөө хөлгийн хамгийн доод талд хэн ч анзааркү хэдэн хоосон торхон дор байрлах бөлгөө.
12. nekee | 2009-08-26 01:26:13
nokor gabitaand -tseregt elsuulehguiz bi elsmeer bna
13. Нэмүүлэн | 2009-08-26 02:25:14
Диррррррр гээд...

хахаха дирийл мирийл шиг юм төсөөлөгдөө наачлаашт
14. tagnai | 2009-08-26 08:32:55
Лили: За гялайлаа, нэг хүн чигсн миний талд юм байна
дустбин: хэхэ иста мидкү
Жиргээ: Жиргээлзгэнэ
Бэмби: Тогооч болон нарийн боовчин болгоод өгөөч намайг
Хилдэ:Чи хүүхэн сонирходог байсийму?
Сэкрэт: Дэлхий дээрээ байгаа, тэрнээс эсийн юм таарна за
Юки: Цөг! Тэгээ би хаачxын болжээнэ?
Эрка: Хаха юүүглээ юүүглээ гэний?
Бамбу: Хэхэ хөөрхөн юм байна, эний чинь сэлбээд дараагийн анги гаргёоо.
нэкээ: Чамд аврах цагираг, гаанс, маш бүдүүн гарын шуу, шуун дээрх шивээс, гүйцэд нээгддэггүй өрөөсөн нүд мүд байгааму? Тэгээд хүүхэнгүй газар ная удна шүү дээ.
Нэмүүлэн: Дирррр гэдэг чинь ууг нь тэр эмэгтэйн шаламгайг л ялааны далавчтай зүйрлүүлсийм шүү дээ. Тэгсэн чинь хүүхнүүдэд дирийл мирийл бодогдсон байх нь байна шүү.
15. Юки | 2009-08-26 12:55:07
Үнээээн Гавитаанаа
16. Юки | 2009-08-26 12:56:05
Улаан пажаалт чэн мангасын амнаас гулгаж буужаагаад пажаалынхаа хормойг урцан... одоо улаан майкт болцон бээлээшт
17. Юки | 2009-08-26 12:59:35
Тэгсэн чэн мангасын аманд зүүгдэж гоцорсон улаан даавууны өөдсөөр нь эмгэн шолом пажаал хийгээл өмсчиж харагдана лэээ
18. Юки | 2009-08-26 13:00:58
Гавитаанаа чи улаан пажаалтынхаа пажаалнаас өөр юмыг санакүй байгаа гэглүү? Одоо өнгөрсөөө яааана?
19. Юки | 2009-08-26 13:03:17
За яахуу Гавьтаанаа чи эмгэн шоломыг аргалаа бээжээгуул би Гампын цагаан одтой улаан бандгыг нь гуйж аваад улаан майктад чэн хормой залгаад улаан пажаалт болгоод өгийлд
20. Юки | 2009-08-26 13:05:14
Өөөө Гавьтаанаа Гамп бандагаа өгчүүл өмсөх өөрийм байхгүй өхгүй гэнэээ одоо өнгөрсөн... эмгэн шоломтой суух болчлоо... заза суучих суучих
21. Юки | 2009-08-26 13:08:56
ци ри рриии ... аварга могой улаан майктруу айсуй...
22. Юки | 2009-08-26 13:09:57
ци ри рриии ... аварга могой дөхөөөлэээн дөхөөөлэээн.... хортой могой болтойдогшүүү
23. Юки | 2009-08-26 13:11:04
нээрээ мартсанаас, хортой аварга могой залгингуутаа шуууд хорооороо түлээд умруулаа хаячдаг гэсийшт... паааа яааанааачка маяа
24. Юки | 2009-08-26 13:13:24
за Гавьтаанаа би могойг түрррр аргалжээээе...
25. tagnai | 2009-08-26 13:17:07
Гавьтаан гараад ирлээ ээээ!!!
26. tagnai | 2009-08-26 13:18:26
Тэр гүйлтэн дундаа туялзууур сэлмээ сугалан дээр дээр үсрэн явна
27. Юки | 2009-08-26 13:18:38
Өө за халаагаа өгий гарлаа чүүүс
28. Юки | 2009-08-26 13:19:17
Гарахуу байхуу Гавииййй?
29. tagnai | 2009-08-26 13:19:36
үс нь хийсэж, цамц нь ч бас хийсэж, өмд нь ч бас хийсэж.. ер нь бүх юм нь хийсээд салхи шиг харагдаж байна дөөө
30. tagnai | 2009-08-26 13:20:52
Айгаагүүм бол байжий за
31. tagnai | 2009-08-26 13:21:30
Тэгээd
32. Юки | 2009-08-26 13:21:34
жихэнчас...
33. tagnai | 2009-08-26 13:21:53
Тэгэээд тэр Гавьтаан!!
34. tagnai | 2009-08-26 13:22:54
Барс шиг үсрээдддд.....
35. Юки | 2009-08-26 13:23:07
Гавитаанаа би улаан майктад пажаал олжөх гэгж нэг зовон, хорт могойн амруу орчихвий гэгж хоёронтоо шаналан байхад чи чи чи айгаагүйн бол гэгж хэлж шаджээнүүү?
36. tagnai | 2009-08-26 13:23:57
За байжий гавьтаан үсрэжээг. Юки юүүгнээ? Түгүүл чи наанаа нэг жихтэй шар толгой тавьчих даа!
37. Юки | 2009-08-26 13:24:09
Яаааг могойн дэээрэээээс буудгийн давааан дэээрррр
38. Юки | 2009-08-26 13:25:02
Гавьтааанааа чи хаашаа үсрээдийнааа? өөө могой руу үсэржэээн гэгж бодсон барс маань зугтааа нөгөө тийшээ үсэржээдэг бээшт...
39. tagnai | 2009-08-26 13:25:22
За Юки жихтэй шар толгой олжээг. Тэгээд тэр Гавьтаан сэлмээ өндөр өргөн барс шиг дүүлж очооддддд!!!.. цавчлаа...
40. Юки | 2009-08-26 13:27:30
юуг цавчвааа гэгүүл... зугтан дүүлэхэд саад болж буй бургасны мөчрийг цавчсан байлааа....
41. tagnai | 2009-08-26 13:28:10
өө хажууугаар нь цавчаад тавцан дээр зоогдчлоо
42. Юки | 2009-08-26 13:28:59
А гэтэл тэр бургасны мөчир дор нуугдан байсан боршувуу дэррхийн нисээтэхтэй зэрэг...
43. tagnai | 2009-08-26 13:29:15
Юки Юки Юки ! зүгээр яахы нь хараад суужээ ай?
44. tagnai | 2009-08-26 13:29:48
:d
45. Юки | 2009-08-26 13:29:57
Гавька нэээм чурка...
46. Баяраа | 2009-08-26 13:30:17
Наад газар чинь нэг очих юмсан хэдхээн минут !
Би угын сониуч хүн л дээ! Тэнүүлч болсон минь ч үүнтэй холбоотой!(ТВ рекламнаас иш татав)
47. Юки | 2009-08-26 13:30:35
томоор бич... гэхдээ Гавька чурка...
48. tagnai | 2009-08-26 13:31:00
Могоо могоо чи залгихгүй хараа байжий даа наа хүүхнээ, би сэлмээ сугалаад
49. Юки | 2009-08-26 13:31:11
Гавька хоёулаа ийшлээд эсцнаараа тохироотий тэхоо?
50. tagnai | 2009-08-26 13:31:19
Тэгээд хамт хувааж идий
51. Юки | 2009-08-26 13:31:49
Чуууркааалдааа үүе...

үүе сайнуу Ямаачааа?
52. tagnai | 2009-08-26 13:32:05
За тэгьяаа. Нээмчүүр шүү.
53. Юки | 2009-08-26 13:32:57
өөө яагаадийнаа? тэгүүл чурка тас... Гаавий чиний улаан пажаалт бишээ улаан майкт үхсэн дээ...
54. tagnai | 2009-08-26 13:33:01
Энэ Юки хаачуу, ард явжээсэн. Өө тэр ямаачинтай байжий шд.
55. Юки | 2009-08-26 13:33:43
Чурка мөнүү бишүү? ийшлэхиймүү гүүмүү?
56. Баяраа | 2009-08-26 13:36:05
Ямаагаа чирээл тэнээд байдаг уу?тэр чинь л би дээ,одоо ямаагаа идчихсэн,инээж байгаа зураг нь үлдэх шив дээ
57. Баяраа | 2009-08-26 13:37:58
Сайн уу Юки? бие яаж бна? орой болохоор хүндэрдэг балай өвчин шүү наад чинь! яана даа чи минь санаа зовох л юм
58. LuZa | 2009-08-26 13:38:37
Юки : 10. Гүүдландын нутагт
tagnai : 10. Гүүдландын нутагт
Юки : 10. Гүүдландын нутагт
Miri : 2AM&2PM - Dirty eyed girls ( mongol sub-tai )
tagnai : 10. Гүүдландын нутагт
Юки : 10. Гүүдландын нутагт
tagnai : 10. Гүүдландын нутагт
Юки : 10. Гүүдландын нутагт
tagnai : 10. Гүүдландын нутагт
лалалала : Геннисийн номон дахь хамгийн жижигхэн хүн
Юки : 10. Гүүдландын нутагт
Баяраа : 10. Гүүдландын нутагт
Хэлтэрхий : Хааяа би такси барьдаг
Юки : 10. Гүүдландын нутагт
tagnai : 10. Гүүдландын нутагт
tagnai : 10. Гүүдландын нутагт
emily : зодоонч нохой
Юки : 10. Гүүдландын нутагт
tagnai : 10. Гүүдландын нутагт
Юки : 10. Гүүдландын нутагт
59. Юки | 2009-08-26 13:45:38
Би яахвээ шөнө л хөдлөхийм, өдөр шөнө өглөө оройгү өвчин нь хөдөлдөг чи минь яанааа ямаачаа?
60. tagnai | 2009-08-26 13:47:46
Ямаачин та 2 юун Шөнө орой хөдлөх тухай бүхий юм яриадээнэ?
61. Баяраа | 2009-08-26 13:51:43
Шөнө сайн хөдөлдөг хүнээс асуу Тагнай !
62. tagnai | 2009-08-26 13:53:24
Чи мэдкү юү?
63. Юки | 2009-08-26 13:57:41
юучигсэн яадэ... ернол ай?
64. Баяраа | 2009-08-26 13:59:51
Лекц унших хэмжээний ш дээ би чинь! гэхдээ наадхаар чинь хэлүүлмээр бна
65. nekee | 2009-08-29 00:17:02
aanhaa nadaa buhiim ni bna aa.gehdee hel surahgui bol bolohguum shig bna shd .Yuki ta 2 iin yarianaas bol er ni chinii mogoig l yuki tas tsabchaad hayachih shi bollooshdee(gej haduur ch medeh ni ) kkk .
66. Вафль | 2009-09-07 15:55:40
Тэд
Тагнайг
Тагнана

Бид
Бүтээлийг нь
Биширнэ
67. Юки | 2009-09-07 20:44:14
хахахахаа, нэглих тагнуул ярьсан хөн
68. Towarish | 2009-09-10 11:08:50
Хэхэх гуцнээз. Мундаг байна. элэгний эм өгөөрэй чи
69. Галдан | 2009-09-15 23:19:12
Гавьтаандаа

Мэндэлсэн өдрийн Мэнд хүргий
Төрсөн өдрийн Тоорт хүргүүлхийнсан.

За тэгээд нэг уянгаляаа

Би төржээ гэж баярла,Сайхан баярлаарай
Биеийг чэнь төрүүлсэн Ижэдээн бас баярла

Нас нэмлээ гэж баярла,Зад цэнгэ
Наа биеийг чэнь бүтээсэн Аавдаа бүр их баярла

Өтлөж байнаа даа гэж жаахан гунь,Уусан ч яады
Өөрийн чэнь хүлээж суугаа зүрхнүүддээ тасралгүй очоорой


Төрсөн өдрийн Мээнд.
70. Tagnai (зочин) | 2009-09-17 05:54:54
hehe Galdaa. Wayaralla.
Setegdel bichsen anduuddaa bas. Bafli, Neke, Yuki, Towarish nartaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

энэ дээр ганц ганц дараа явчих...

Шадар гурван цэрэг