8. Бодлогошрон суух Гавьтаан

      Истээллэрийн үнээний махтай ногоотой шөл пор пор буцална. Тавцан дээр гардаг цоорхойгоор шүдтэй шүдгүй, нүдтэй нүдгүй, чихтэй чихгүй, юм юм үзсэн олон янзын толгойнууд цухалзах нь нэн төвөгтэй. Бүр хамаргүй нь ч бий. Тэр толгойнууд зөвхөн хирээрээ л ижилснэ. Тэднийг би сарын өмнө нэг нэгээр нь барьж авч хүчээр далайн усанд толгойг нь угааснаас хойш тэд өнөө хүртэл бороо л оруул угаагдахаас нааш даг даахиндаа улам баригдсаар яваа билээ. Дунд нь пантийн про ви тавьж өгч үзлээ, хүн тус бүрд нэг удаагийн хийд энд шуулдэрс ч тарааж үзлээ. Толгойгоо угаах туйлын дургүй хэдэн эргүүг яаая даа байз. Кү тэр усанд дүрээд хөөсрүүлж байхад аллаа, живлээ, авраарай гэж муухай орилжээсний нь яаана.
      Тийнхүү дахин дахин цухуйгаад байхаар нь сүүлдээ ялааны алуур барьжаагаад цухуйсан толгой болгоныг нүүр лүү нь тасхийтэл байлган хөөж байлаа. Тэг тэгсээр тэдний хүсэн хүлээсэн цаг ирж шөл бэлэн болов. Хамгийн бяртай 2 матроос болох Аяаско, Молива 2-г дуудлаа. Тэд ирж шөл дамжлан шатаар авирч, би араас зайтайхан шиг дагана. Тавцан дээр гаран бүгдэд номхон камаанд өгөв. Пижигнэж пижигнэж арай хийн жагслаа. Гартаа зүсэн зүйлийн урт богино, хугархай, сарампай халбага сэрээ барьсан өндөр нам бүдүүн нарийн матросууд. Бүгд над руу нэг харж, савтай хоол руу ч нэг харах аж. Тэднийг ажин, уруулаа хэмлэн зогсохдоо хэлэх үү болих уу гэж шийдэж ядаад, хэлсэн нь дээр үзэв.

- За усан цэргүүдээ! Хөлөг дээр хэн нэг нь бослогод бэлдэж байна!

Бүгд дүнгэнэлдээд л явчлаа. Тиймээ, задгай далайд гарсан хөлөг онгоц дээрх бослого бол үнэхээр тоглоом биш билээ. Гэтэл уг нь шар боловч замаг наалдаад цэнхэр болсон алчууртай горзгор цэрэг, Гавьтаанд илтгэх зүйл байна гэсээр урагш нэг алхлаа. Гутал нь урдуураа онгойж хөлийнх нь хуруунууд цухуйх ажээ. Тэдгээр хуруунууд тасралтгүй хөдөлнө. Дахин урагшаа гуруу алх гэж би тушаав. Тэр алхсанд урт ургасан хумс нь тавцангийн гадаргууг зурж хяхтнан нуруу хүйт оргиулчихлаа.

-Нөхөөр Гавьтаанд, усан цэрэг Гакуня өглөө болгон хамгийн эрт босдог, бас шөнө босч шээдэг, түүнийг би бослогод бэлдэж байна гэж бодож байна, одоо хоолоо идэж болох уу?

Хм хэрэг алга......                                                                                                                                - бүгд хоолондоо! 
- Урррааааа.......

Бүгд өөр өөрийн шанагаар хоолноос хутган авч юу тааралдсан дээрээ сандайлан сууж идэцгээнэ. Бүгдийнх нь харц жаргалтайгаар гэрэлтэн, ар гэр авгай хүүхнүүдээ ч ярьжаах шиг. Харин би тэднийг ажиглан суухдаа миний Гавьтааны бөгжийг авсан байж магадгүй гэмээр хүн олж харахыг хичээлээ. Тэр муу эрээн өмдтэй бүдүүн золиг.. аа биш, тэр хоншоор нь улаан цагаан гуталт.. тэр бүр биш, тэр таягт.. бишээ, нүдний шилт... арай л биш, тэр чармай шалдан... биш байхаа... өрөөсөн чихт, нэг нүдэт, мөрөн дээрээ тотьтой.... бүр эргэж гүйцлээ, аль нь авсийм болоо. Ийнхүү бодолд дарагдан суужээтэл, ГАЗАРРРР! гэсэн шахмал сөөнгө хоолой цуурайтаад явчлаа. Би ухасxийн босч гараа хойш нь сунгатал миний гар дээр хэн ч дуран тавьсангүй. Тэхд нь өгөө гараа огцом хойш нь сунгалаа. Бас л байдгүү шүү. Болихоос гээд өврөөсөө нэг нүднийи эвхдэг дурангаа гаргаж барив. Хээ сайхан арал байна. Бөмбийсөн хөөрхөн, яг голдоо өндөөр гэгчийн дал модтой. Энэ доор байгаа зураг бол тэхэд авсан фото юм шүү. Давалгаанд хөлөг дайвалзаад фокус жоохон муутай гарцийн. Та бүхэн болгооно уу. Ийнхүү газар хөл гишгэж амсxийx болсондоо хөлгийнхөн бүгд баярлан дэвхцэж, бас л бүжиглэх гэж оролдно. Яджаахад яасан ч таазны бүжгэнд дуртай ен. Харин миний хувьд тэр арал дээр юу хүлээж байгаа бол гэхээс сэтгэл зовниж эхлэв...

Энэ Гавьтаан цаашаагаа итгэлтэйеэ явнаа.

Сэтгэгдэлүүд:

1. Lily | 2009-08-03 07:13:26
Tend Elizabeth huleejaagaa Gavitaanaa, tiishee yavaad sayahan irlee
2. Lily | 2009-08-03 07:15:11
hahaha, хийд энд шуулдэрс гэнээ, neeh gogo ineelee.

Bodlogoshrogch Gavitaand gyalailaa
3. zochin (зочин) | 2009-08-03 07:18:27
yum yum bnaa
4. tagnai | 2009-08-03 07:35:06
Лили: Элизабэт? Патриция вишүү гсн..
Зочин: юу?
5. sanctuary | 2009-08-03 08:30:54
haha

Matrosuudiin neruud yanztai, bas arlyn pooto.
6. nini (зочин) | 2009-08-03 08:31:26
Тамтай гавьтаан шөөө хахахаха. Буудаа буудаа алчээч.
7. dustbin (зочин) | 2009-08-03 10:22:34
bagiihaan buunuuruu bitii buugarqaiii! gazar ni daahku dooshoo jivchihvii!, evguiin....gavitaan mine biii l bsn bol turuulj buuhgue gants 1 tsarai muutai nudend huiten usan tsergudese buulgaad butsaj irter ni huleeshd yu ch bhiin bile tend chine
8. bataa_b9 | 2009-08-03 10:40:41
Good morning. Wish you a good beginning of the week plenty of luck too. Greeting from Nalaikh Batsukh.Hope you visit me back.http://uzesgelen-goo.blog.banjig.net
9. cacharel | 2009-08-03 13:06:51
Ёоо тэр 6 дээр байгаа хүн хэнийг буудуулкаадээнаа ай? ккк
10. yasashi (зочин) | 2009-08-03 15:59:55
ёоо нээрээ үхтлээ инээгээ инээгээ явлаа
11. Hilde | 2009-08-03 16:01:28
хэ хэ хэ матросуудын гавьтаан, савтай шөл 2-ш ээлжлэн харсан харцыг айхтар дүрсэлжээ....
12. Du | 2009-08-03 16:51:47
Арал дээр дал мод хүлээж байгаам бишүү. Бас самар мамартай.
13. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 17:00:21
багшаа
14. Nini | 2009-08-03 19:04:23
Чаааг хэлсийн 9-өөө хахахаха
15. cacharel (зочин) | 2009-08-03 19:11:21
Хэ шадкуулдээ даанч гэссс ккк .
16. cacharel (зочин) | 2009-08-03 19:12:07
Түмэнчиг завгүй хүн блогдооо явжаах гэж хайн .
17. tagnai | 2009-08-03 19:14:53
токио_гёл: Хэхэ байгаа нь л тийм байсан, би яагаа ч гүй
Нини: Аий, хэнийг?
дустбн: хашир л хүн юм, гэхдээ би чинь савийн сайхан ааштай хүн шүү дээ
батаа_б9: хэхэ, англи хэлний блог нээгдэж
кач: тийн тээ
ясаши: битий үх
Хилдэ: дүрслэх урлагийн мүзээд бол жийнкэн алдагшд
ду: Холоос л харагджаагаан
Тоорил: юу?
нини: 9, 6 хоёр яах гээд байнаа. Эвэндээ ороод эвтэйхэн л байл даа. 69 ингээд.
18. cacharel (зочин) | 2009-08-03 19:21:16
hahaha
19. Сарнайха | 2009-08-03 19:21:28
хахахаха энэ Тагнай яассс билгийн нүдтэй хар шааар вэ хахах 69 шүү эгч дүү хоёр
20. Nini | 2009-08-03 19:23:05
Чухам завгүй хүн бас блогдоод явжээхийн
21. Nini | 2009-08-03 19:23:46
Сарнайх бас гавьтааны бэлгий нүдийг олоо харцан уу хахахах
22. cacharel (зочин) | 2009-08-03 19:27:11
Билгийн нүд гэж ямрым байнаа олоо харчихийнсаан хаха. Наа чэн манай Тагнай ах 69 машин ярьжээшт. Машин ярихад билгийн нүд бас хэрэгтэй ай? хахаха
23. Сарнайха | 2009-08-03 19:29:10
бдышд Тагнайн магнай дээр нэг нүд бдын тэр нь хүнийг машаан болгож нийлүүлж хараад бдын бншд
24. cacharel (зочин) | 2009-08-03 19:30:59
Тиймийм бээдгүүмааа Сарнайхаа.
25. Namara (зочин) | 2009-08-03 19:31:38
Гавьтааны аялал хэзээ дуусхын?
26. amanjinka | 2009-08-03 19:32:10
хэ хэ сайн уу андаа
27. tagnai | 2009-08-03 19:33:48
Кач: хохохохохооо за!
Сарнайха: Шаар маар гээд, тэхдээ үлээдэг шаар байх л даа тээ
нини:билгийн гэжаахад л бэлгийн болгоод, энэ хүмүүс чинь яацын бэ. Нааш ир, намайг идд....
кач: Би 69 машин яриагүй гсс :Д
Сарнайха: За болиорой Сарнайха, байтлаасаа бүр Дува сохор болгох нь
Намара: эхэн хавьдаа явжаах чинь.
Аманжинка сайн сайнуу андаа.
28. amanjinka | 2009-08-03 19:37:04
анд нь танайхаар байнга орж гараастай шүүү гоё дандаа инээд бэлгэлсэн бичлэг байдаг болхоор ороход урамтай байдынмаа
29. Сарнайха | 2009-08-03 19:37:28
тээр Чаачаа бдаг л бгааз дээ, духан дээрээ нүдтэй Дува Тагнай
30. Сарнайха | 2009-08-03 19:38:24
Мангай дээрээ нүдтэй манай халзан Тагнаййййй
31. tagnai | 2009-08-03 19:47:49
Амажинка: баярлала хөө. Гэхдээ энэ инээдийг бэлэглээгүй би заркаадаагаа шд. Мөнгөө өг л дөө..
Сарнайха: Агаагаа өджийнэ. Гаагуу ээ.
32. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 20:28:05
Таны
33. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 20:28:35
номыг
34. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 20:29:06
интерномд
35. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 20:29:59
9-өөр
36. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 20:30:22
зарж
37. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 20:31:47
байна.
38. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 20:32:32
Ингэж
39. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 20:33:35
болох уу
40. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-03 20:34:24
багшээ
41. tagnai | 2009-08-03 20:44:59
uug n
42. tagnai | 2009-08-03 20:45:14
8
43. tagnai | 2009-08-03 20:45:39
8
44. tagnai | 2009-08-03 20:46:40
zaza zalhuu hurchle. Uug n 8888 tsaas shd. Nepko deerees ochij avuul hyamdhan baina gesen shuu.
45. Юки | 2009-08-05 03:20:41
хахаха, Гавьтаанаа,
Зав нь гараад ус нь байхын цагт
Зад угаан цэвэрлэгч нь Гавьтаан та бөлгөө
Гурил хийгээд мах нь байхын цагт
Гарын хоолоороо цатгагч нь Гавьтаан та бөлгөө
46. nekee | 2009-08-05 09:45:42
huliinh ni humsiig buudaad buudaad hayachuul chahrahgui yom bishuu kkk

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

энэ дээр ганц ганц дараа явчих...

Шадар гурван цэрэг