7. Тогооч Гавьтаан

 

Тиймээ агаарт бөгжөө гялалзуулан хөөрөх гараа харжаахдаа, одоо яаж алга ташна даа л гэж зовниж байлаа. Юу ч болсон гараа авааад мөстэй саванд хийх нь зөв гэж бодлоо. Бодоод зогсохгүй зоорь луу орж хийлээ. Эргээд тавцан дээр гарахад багийнхан маань ховсноосоо гарч хуучин хэвэндээ орсон байна. Нөгөөх мангасын сүнс биеэ орхин нисэхийн хамтаар ид шид нь гарсан бололтой. Харин мангас газар үхэтхийн унангуутаа өтгөн хар будаг болон далай урсан одсон билээ. Багийнхныгаа эрүүл саруул байхыг харсан би эцгийн хайраар инээмсэглэн зогсож байхад, тэд юу ч мэдээгүү царайлаад дэмий өмдөндөө гараа хийн холхицгоохым. Тэгсэн нэг нь гүйн ирэв:

-Нөхөр Гавьтаанд илтгэх нь, багийнхан өлсөөдээн!

-Мэдлээ гүйцэтгий.... өө бишээ, За анхааралдаа авлаа, хоол болтол хүлээ! Бөөрөнхий мах хийнэ!

-Мэдлээ гүйцэтгий! гээд тэр тас хийтэл ёслон эргээд тап тапхийтэл алхан одлоо. Аа тэгээ л тап тап гэж гурав л алхсан байх. Надаас жоохон холдвуу гүү юу пад фад хийтэл гүйгээ л, ура! гавьтаан хоол өгнө гэжээн гэж орилоо л. Бусад нь вааааа! гэж хөөрөө л. Бүжгэлкээ л энтэр. Хн! бүжгийн яммар ч эвсэл алгаa.

Ёооё хайртай бүсгүйгээ олоод буцахдаа эднүүстэй яаж явна даа.

 

Санасныг бодуул олзолж авсан шинэ хөлгийн гал тогоо нь дориун юм гээч. Тэр муу шийвгаа шүдтийн гал тогоо гэхэд итгэмээргүй санагдна. Тэндээс хэдэн сайхан хэрэгсэл олж аваад өөрийн хөлөг рүү гээ харайн гарч хоолоо эхэллээ. Энэ удаа, жишээ нь лууванг шидээд, агаар дээр сап сапхийтэл хэрчих болох нь дээ. Өрөөөсөн гартай хүн.

Миний туслах гэж нэг эргүү шопроот! Наад луувангаа барьжий гэнгүүт за гээд босоогоор нь барьдаг. Хөөеэээ! нөгөө талаар нь барь л даа гэнгүүт за гээд бөгсөн талы нь дээш харуулдаг. Түгүүл наад загасаа цэвэрлээдэх дээ гэнгүүт савандаж угаагаад хэцэнд өлгөдөг, исүүл угаалгын машинд хийчдэг. Тиймээ тэр хоолны цагаар хөлгийн тавцан дээр л гиюүрчээсэн нь надад амар.

Ингээд л би ганцаараа хоол хийх боллоо. Гоструулаа чирч ацарч халимны тос хийгээд пилээткэн дээр гарган залгав. Тэр хооронд нь 30 луууван, 20 манжин, 80 ширхэг төмс тэргүүтнийг өөртөө дөхүүлчлээ. 20 ховдог гахайтай хөлгийн камаанд шүү дээ. Гэхдээ эхлээд сонгино хийх хэрэгтэй. Ингээд хөрөгчний ёроолоос сонгино авах гэхтэй зэрэг түрүүний явдал санаанд орж дотор муухайрсныг эс тооцуул бүх юм зүгээрээ. Сонгиноо эхлээд сап сап гээд тогоондоо шидлээ, тос ч шажигналаа. Дараа нь манжингаа шидэнгүүтээ, нимгэхэн сап сап гэнгүүтээ тэрийгээ дахин нарийхан хэрчлээ.. сап сап! Дэндүү шаламгай гавьтаан юм аа би. Аргагүй шд. Тэгээ л төмсөө шидээ л сап сап. За гоструулаа сайхан тагалчий. За юуны мах хийх вээ гэж бодоод хөрөгчөө нээтэл.. цнн! ...нэг муухай хүний хөхөрцөн гар сарвайгаад гэвтжээдэг байшд. Үхтлээ цочсоон.

Миний л гар шүү дээ, гэхдээ надаас салчxаараа яасан муухай харагддийм бэ. Тэндээс "истээллэрийн үнээ" гэдэг тарган далайн амьтны нурууны махнаас охтолж аван ширээ рүү гээ шидээд хөрөгчөө хаалаа. Хаахтай зэрэгцээд тун хачин юм анзаарагдаа явчлаа. Даруй хөрөгчөө буцааж нээв. Юүүү вээээ!!! Миний гаранд байсан бөгж хаачвааа!!!

.

 

Сэтгэгдэлүүд:

1. tagnai | 2009-07-19 19:47:05
зочин: сум их байвал сайн л байна, удкуу тулалдаан болохжаахад
Лили: хайрс хусдаг хүн хэрэгтэй байнаа
м: за сайхийн сайхийн
нэкээ: зүүд бишээ, болсон явдал
анжгай: савангийн уу?
Зулзага: Эхлэл нь онцгүй байнуу
Энэрэл: тийшд.. гсс
Каач: Наад дуслах чинь хөлөг онгоцны дуслах за. Манай хөлөг дээр одоохондоо нэг ч эмэгтэй хүн байхгүй
Жиргээ: Чи намайг бантан гэжаагаам уу?
дустбин: бослого гарчээ
2. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-07-19 20:36:16
Хэхэхэ
3. Lily | 2009-07-19 22:06:07
zo zo hairsii ni husyo oo, odoo avah uu
4. zochin (зочин) | 2009-07-20 04:40:50
yag sumtai
5. Lily | 2009-07-20 05:12:00
Gavitaanaa tanai bagt orii bolohuu, bi zagasiig savandahgui tehuu zugeer l chiigtei alchuuraar archchina
6. m (зочин) | 2009-07-20 08:43:45
энд ороод нэтээр өөр хоорондоо тоглож болдог юм. шинээр нээгдсэн монгол саит.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.

вэб хаяг: togloom.net
7. nekee | 2009-07-20 08:59:59
Хайн бас нэг тогооч гавьтаан,гавьтаан тулдаа л амжуулахымаа ккк чи хэзээ нэг хар дарсан зүүднээсээ саландаа
8. Өвлийн өвөө anjigai | 2009-07-20 09:36:21
ХА ха. Яг л савангийн дуурь шиг төгсгөлтэй наасан.
9. iin | 2009-07-20 09:44:43
хэхэ,
төгсгөл нь сайхан гарч,
10. ENEREL (зочин) | 2009-07-20 10:20:21
вухахахахаха сто мундаг гоё бичиишүү та нээрээ
11. cacharel | 2009-07-20 10:45:51
Бурхан мнэээээ
"Миний туслах гэж нэг эргүү шопроот!!!"
дуслахааа юүгнүүү? Энэ дуслах чэн манай анааа биз дэ .


Бөгжөө авуул аваарай надаас гавьтаанаа .
12. Жиргээ | 2009-07-20 11:11:59
elduutei bantangiin guril shuu ene gavjaa
13. dustbin (зочин) | 2009-07-20 12:17:42
ter bogj haachvaa gavitaanaa??????
14. tagnai (зочин) | 2009-07-20 20:56:46
зочин: сум их байвал сайн л байна, удкуу тулалдаан болохжаахад
Лили: хайрс хусдаг хүн хэрэгтэй байнаа
м: за сайхийн сайхийн
нэкээ: зүүд бишээ, болсон явдал
анжгай: савангийн уу?
Зулзага: Эхлэл нь онцгүй байнуу
Энэрэл: тийшд.. гсс
Каач: Наад дуслах чинь хөлөг онгоцны дуслах за. Манай хөлөг дээр одоохондоо нэг ч эмэгтэй хүн байхгүй
Жиргээ: Чи намайг бантан гэжаагаам уу?
дустбин: бослого гарчээ
15. secret | 2009-07-20 21:05:26
ёоо өлсөөдайнаа гавьтаанаа яасан удаанын
16. Юки | 2009-07-20 21:23:03
хахахаха, нэр нэгтийн чих нэг гэгждэээ
17. cacharel (зочин) | 2009-07-21 09:58:48
Хахаха тэр хамаагүй ээ дуслах л бол дуслах. Яааакккк л манай анааг хэлсэн байна. Хэ нөгөөх нь тэгээ гавьтааны үгэнд итгээ гараа явчдаг гэнээ гэссс хаха.
18. Битмин | 2009-07-21 10:29:50
энэ гавьтаан
19. erhtsas | 2009-07-21 23:53:31
Ажилсаг гавьтаанаа надад тэр олон төмснөөсөө өгөөрэй за. Сүүлийн үед ч энэ банжигаар төмс л нэхэж явдаж болж дээ би.
20. Lily | 2009-07-22 05:47:45
Gavitaanaa, Caribean-r ireheeree heleerei, tosood ochii shoo
21. jagii12 | 2009-07-22 05:53:16
daraagiih ni adal yavdal bogjoo haij manargahiim baindoo ene.orooson garaaraa sap sap mundgiin yasan.
22. Жиргээ | 2009-07-24 13:59:00
bantan besh bantangiin guril gejeen
23. Галдан (зочин) | 2009-07-24 22:33:02
Жийнкэн солиорцон хар талхаа хэзэ хийхжээн.
24. Hilde | 2009-07-25 03:17:33
бөгжийг хэн авав? одоо гаргүй гавьтаан Щерлок Холмс-доноо
25. amanjinka | 2009-07-26 02:31:46
хэ хэ олон блогуудааас ганцхан инэээд наргиа бэлгэлдэг нь андын блог шүүү
26. Lily | 2009-07-30 08:25:46
Gavitaanaa, ulsuul orood irsen yu ch alga
27. hawks | 2009-07-31 01:17:32
oolhon shaar shuu bas tegjiigaad

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

энэ дээр ганц ганц дараа явчих...

Шадар гурван цэрэг