5. Нүүр тулсан гавьтаан

Сэрээд хартал нэг зузаан модон ширээний ард би суучиж. Нэг л таньдаг ширээ. Ааан! би энэ ширээг чинь урласан шд, хэзээ ч билээ.....
Мини урд тавагтай халуун шөл байжийн. Шоо шинэхэн халуун талх, цөцгий, зөгийн бал, жимсний чанамал ширээ дүүрэн өрөөстэй.  Гараар хийсэн болхидуу лаанаас харин шаргалхан сайхан туяа татаа л, тэр гэрэлд нь ганц нэг дэнгийн эрвээхэй эргэцэн энтэр. Ширээний нөгөө талд миний дурлалт гүнж, пөмбөгөр богинохон ханцуйтай улаан палаажтайгаа шанаагаа тулаад над руу инээмсэглэцэн суужээдэг байгаа. Күү нээрээ яасан сайхан орой вэ.. Би чинь баахан порхоод зүүдлээд байлуу юүүвлээ...

- Чи минь намайг их хүлээсэн үү?
Тэр чимээгүй л толгой дохино. Юутай үзэсгэлэнтэй, сэтгэл татам юм бэ.
- Хайрт нь чам руу гаа яараад л, наашаа ирэх гэж......

Үгүй би чинь наашаа яаж ирлээ. Аль хаалгаар яаж орж ирэв. Гэж өөрөөсөө асуугаад хаалгаа харчих санаатай эргээд хартал харанхуй булангаас цог шиг 2 нүд ёлтойж байх нь тэр.

Тэгмэгц би огло харайн босож түлээнийхээ сүхийг шүүрэн аваад, "гүнж минь нуугдаарай, миний ардаас битий гар..." гэж хашгирахтай зэрэг нөгөө муухай хүүхэн шиг дуутай амьтан үсрэн гарч ирж, миний сайхан модон байшин ч замхран алга боллоо. Гүнж минь гээд эргээд хартал хуучин порхоодны маань чийг даасан хөндий л бараантан харагдна. Зүүдэлжээ би.
Сайхан зүүдий минь дасалдуулдаг хэнпээээ энэ гэж бодоо л нээх сонин үзэн ядаа явцаа. Тэгээ л гаран дахь сүхээ далайх гэсэн чинь нэг ногоон сонгино барьцан байдаг байгаа. Сонгино хүртэл сүх болж зүүдлэгдэх гэж. Тэгмэгц "сэлэм!" гэсэн үг санаанд харван орж ирэв. Тэгэнгүүт "угаасаа байхгүй шд" гэсэн бас үг чихэлдэн орж ирлээ. "Одоо яахвээ би... яаж зүгээр байхав, энэ мууд гар хоосон алуулалтай биш..., гү яахав нэг сонгино ч гарт байна л даа...." гэсэн элдвийн бодол толгойд орж гарна. Гэтэл гэнэт уран арга зурсxийн орж ирдэг байгаа. Аавын хүүгийн арга дуусдгүй л юм байна! Тиймээ би түүн рүү ирвэс шиг л үсэрсэн. Одоо бодоход залуу ч байж. Агаарт явжаахдаа ногоон сонгиноо тасалж 2 гартаа нэг нэгээр нь барьж амжлаа. Тэр над руу балмагдсан, цочсон харцаар харав. Тэгээд ганцxан үсэрч хажууд нь буугаад "май чи ингээд уйл уйл уйл!" гээд 2 нүд рүү нь сонгиныхоо шүүсийг байдаг тэнхээгээрээ шахав....

Сэтгэгдэлүүд:

1. ObLNV | 2009-07-01 15:43:19
1d
2. ObLNV | 2009-07-01 15:44:15
uraldaad baidiim bilee
3. ObLNV | 2009-07-01 15:46:35
ingej baigaad neg utaga tuguldur bolohnuu guu yu
4. bataa123 | 2009-07-01 15:47:04
хөөрхий тэр бүсгүй
5. cacharel | 2009-07-01 15:48:08
Гавьтаанаа үнций заёо.
6. tagnai | 2009-07-01 15:52:27
облнв: Яасан сонин нэртэймбэ
батаа123: тэхээ
Кач: за :-о
7. Hilde | 2009-07-01 15:56:26
ёлтойсон нөгөө 2 нүд будаа болсоон ... гэхдээ ногоон сонгино чинь бөөрөнхий сонгины аагийг гүйцэхгүй л байх доо гавьтаанаа
8. ollie | 2009-07-01 16:57:27
яасан харгис, сэтгэлгүй гавьтаан бэ чи чинь. сонгины шүүснээс болж зүгээр ч нэг нулимс гарчихгүй, нүд бүр аймаааар хорсож өвдөөд байдын ш д минийх лав. тийм болохоор, би хамгийн дургүй дайснаа ч тэгж зовоохгүй байсааан ..,
9. alchemist (зочин) | 2009-07-01 17:08:24
hahaha yamar ineedtei zohiol ve, baga baihad unshdag bsn, bas uzdeg baisan huuhdiin oros kinonuudiig sanagduulchihlaa
10. Fraank (зочин) | 2009-07-01 17:25:06
Zow zow muu shaariig. oshoo dahiad zats.yadiin ter muu er ni
11. tagnai (зочин) | 2009-07-01 18:35:26
ХИлдэ: Бөөркий сонгино байхгүүм чинь яахудэ, Юугаар баян түүгээрээ дайл.
Олли: Би бол үхтэл нь тэгж зовооно доо.
Альхиймч дүү: Аа юм санагдуулжаагаа бол болж дээ.
Фраанк: Чамд сонгино байнуу, минийх дуускаадээн хаха.
12. medicalscience | 2009-07-01 18:43:38
хэхэ, тэр сонгиноны шүүс орсон нүд л хөөрхий хэхэ,
13. Баяраа | 2009-07-01 19:39:42
Гүнж зүүдэлдэг догь эрээ энэ... бас доороо юутай
14. Галдан | 2009-07-01 19:47:48
Гавьтаан Тагнайд ёслов.
15. LuZa | 2009-07-01 19:54:40
Хаха манай Гавьтаан үнэн лаг тээ ногоон сонгино бол лаг хихи Сэлэм бариад агаарт нисэж яваа баатар санаанд оров хихи
16. Lily | 2009-07-01 21:17:08
Gavitaanaa ineed duuren tevrelt
17. Догшин ХАЙРХАН... | 2009-07-01 21:24:35
Гавьтаан гэж Капитан ийг хэлээд байгаа биздээ
18. Юки | 2009-07-02 00:35:40
сооонгино зааарна сооонгино зааарна
19. Enerel ni bna (зочин) | 2009-07-02 09:58:15
Кула зөв ойлгосийн бишоо
20. iin | 2009-07-02 10:17:43
Энэ одоо тал нь зүүд байхиймаа, ганц сонгино цацаад л энэ хэсэг дуусаа, их сунжруу байнаа,
21. Битмин | 2009-07-02 10:40:15
Шахаад дууссанаа ам руу чихсэн чинь нөгөөх нь амттай гэж жигтэйхэн ахиад байна уу гэж уйлан байж хэллээ...
22. dustbin (зочин) | 2009-07-04 14:06:04
"май чи ингээд уйл уйл уйл!".....gee heljeehdee gavitaan yamar tsaraitai bsniig shuud tosooljiine gssss kkkk
23. Өвлийн өвөө anjigai | 2009-07-10 19:24:10
Балай чинь миний бодож байсныг бичцэн байшдээ.
24. Орнелла | 2009-07-10 19:32:24
Тэгээд бас бөөрөнхийг нь аманд нь, хоёр үзүүрийг нь хамрын нүх рүү нь хийх хэрэгтэй байсан шд.
25. erhtsas | 2009-07-21 23:39:20
Энэ гавьтаан тэгжийгаад хөөрхиймаа
26. jagii12 | 2009-07-22 05:41:53
za teed yasan uilaal tevreed avsiiyoo chadiig?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

энэ дээр ганц ганц дараа явчих...

Шадар гурван цэрэг